ӨВӨРХАНГАЙ: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Баянголчууд мялаалгын наадмаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-10 14:22:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ажил үйлс, амжилт бүтээлээ төрд үнэлүүлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан Баянгол сум мялаалгын баяр наадмаа хийж байна.

Мал сүргээрээ аймагтаа тэргүүлж, хонин сүргийнхээ тоогоор улсад дээгүүр бичигддэг, 2003 онд “Улсын тэргүүний эмнэлэг”, 2012 онд “Улсын тэргүүний сургууль”, 2019 онд “Улсын тэргүүний цэцэрлэг”-тэй болсон, улсын хошой аварга малчид, улсын алдарт уяачид,  аймаг, сумын аварга малчид, шилдэг тэргүүний ажилтан, албан хаагчид олноор төрөн гарсан Баянголчууд төрийн дээд одон медаль гардсан түүхт баяраа 7 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.

3871 хүн амтай тус сумынхан 2022 онд 3871 толгой мал өвөлжүүлж, аймагтаа 2 дугаар байрт жагсан “Аймгийн аварга малчин” зургааг, “Алтан төлийн эзэн” гурвыг төрүүлсэн байна. Мөн шагайн харваагаар “Аймгийн гоц мэргэн” найм төрөн гарч, Үндэсний морин өртөө 1000 км-ын уралдаанд тус сумын иргэн Ч.Удвал 4 дүгээр байр эзэлсэн зэрэг олон амжилтыг үзүүлжээ.  

Холбоотой мэдээ