АРХАНГАЙ: Шатрын тэмцээний аваргуудыг тодруулав

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-11 15:09:43

Архангай /МОНЦАМЭ/. Аймаг байгуулагдсаны 98, 99 жилийн ойн баяр наадмын шатрын тэмцээнд 30 гаруй тамирчид оюун ухаанаа сорилоо.

Эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байрыг шатрын спортын дэд мастер Л.Долгор, дэд байрыг Ихтамир сумын ЕБС-ийн багш, шатрын спортын I зэргийн тамирчин Ё.Болормаа, гутгаар байрыг 100 буудалт даамны спортын мастер, Ази тивийн аварга, сурагч П.Сурмаасүрэн, тусгай байрыг шатар сонирхогч П.Оюунцэцэг, сурагч Г.Нарангоо нар тус тус эзлэв. 

Эрэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байрыг “Булган тээх” ХХК-ийн ажилтан, шатрын спортын I зэргийн тамирчин, улсын хошой аварга Ж.Алтангэрэл, дэд байрыг шатрын спортын I зэргийн тамирчин Г.Малчинхүү, гутгаар байрыг шатрын спортын I зэргийн тамирчин, ХААИС-ийн оюутан Д.Бат-Эрдэнэ, тусгай байрыг Эрдэнэбулган сумын 5-р багийн иргэн О.Цэнгэлсайхан, 4-р багийн иргэн М.Мөнх-Эрдэнэ нар тус тус эзлэв. 

Шатрын тэмцээнд өсвөрийн тамирчдаас 1-р сургуулийн сурагч Л.Жавхлан, 5-р сургуулийн сурагч Х.Одбаяр, 1-р багийн иргэн Б.Цогт, 3-р сургуулийн сурагч Д.Батмөнх, Ирээдүй сургуулийн сурагч О.Эрдэнэбаяр амжилттай оролцож, шагналт байруудад шалгарчээ. 

Шатрын тэмцээнд амжилт гаргасан тамирчдын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Бадрах нар гардуулж, баяр хүргэлээ.

Холбоотой мэдээ