ӨВӨРХАНГАЙ: Энэ сард омикроны 22 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-19 14:52:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Баяр наадмын амралтын өдрүүдэд аймгийн БОЭТ-өөс осол гэмтлийн 10 гаруй дуудлаганд явж, эрүүл мэндийн түргэн тусламжийг үзүүлсэн байна. Мөн хоёр хүн хүндээр өвчилж, гурван хүн эрхтэн тогтолцооны эмгэгийн улмаас нас баржээ. 

Сүүлийн өдрүүдэд омикроны ВА.4, ВА.5 хувилбарууд илэрч, эрчимжих хандлагатай байгаа ба 7 сар гарсаар 22 хүн халдвар аваад байгаа юм.  Халдвар авагсдын 50 хувь нь хүүхэд бөгөөд архаг хууч өвчингүй тохиолдолд хоолой өвдөх, нус гоожих байдлаар хөнгөн илэрч байгаа аж.  Аймгийн БОЭТ-д эм тариа, тест, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бэлдээд байна. 

Амралтын өдрүүдээр аймгийн Онцгой байдлын газраас гал түймрийн гурван дуудлага, усанд суусан гэх хоёр дуудлагаар ажиллаж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ.


Холбоотой мэдээ