“Air market” компанийн 49 ажилчин хоолны хордлого авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-11 13:02:24

Төв аймгийн Жаргалант сумын ”Дэлгэр тур”  амралтын газарт  энэ сарын 5-7-ны хооронд амарч байсан “Air market” компанийн ажилчид хоолны хордлогот халдвар авчээ. 

ХӨСҮТ-өөс өгч буй мэдээллээр тус амралтын газарт хоол идсэн 80 хүний 73 хүнийг асуумж судалгаанд хамрууахад 49-д нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Лабораторийн шинжилгээнд 63 сорьц авч шинжилж байгаа бөгөөд ХӨСҮТ-өөс тархвар судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа аж. 

Н.Туяа

Холбоотой мэдээ