Их Британид 6 сая айл өрхийг эрчим хүчээр хангах атомын цахилгаан станц барина

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-25 16:00:25

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн Засгийн газар зүүн хэсгийн Суффолк мужид шинээр атомын цахилгаан станц барихыг зөвшөөрлөө.


Энэхүү 3200 мегаваттын хүчин чадалтай атомын цахилгаан станц нь 6 сая айл өрхийг нүүрстөрөгч багатай цахилгаан эрчим хүчээр хангах юм.


“Sizewell C” гэх нэртэй уг цахилгаан станцын төслийг Францын эрчим хүчний аварга компани болох “EDF” удирдаж байгаа бөгөөд Хятадын “CGNPG” групп хамтран ажиллаж байгаа аж.


Их Британийн Засгийн газар энэ оны 1 дүгээр сард “Sizewell C” цахилгаан станцыг барихад зориулж нэмэлт 100 сая фунтын хөрөнгө оруулалт хийхээ зарласан.


Тус атомын цахилгаан станцыг барихад 20 тэрбум фунтын зардал гарах бөгөөд 9-12 жилийн хугацаа шаардагдах юм.


Одоогийн байдлаар Их Британи улсад 15 атомын цахилгаан станц байгаа бөгөөд эдгээр нь найман байршилд байдаг. Гэсэн хэдий ч эдгээр цахилгаан станцын ихэнхийн ашиглалтын хугацаа дуусах дөхөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ