Альпийн нурууны хайлсан мөсөн голын хэмжээ сүүлийн 60 жилийн түүхэн дээд хэмжээнд ойртов

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-27 18:07:20

БЕРН. /Reuters/. Дэлхийн дулаарал Европыг ер бусын халуунд автуулж, өндөр температур мөсний хайлалтыг түргэсгэж байна.


Альпийн нурууны хайлсан мөсөн голын хэмжээ сүүлийн 60 жилийн түүхэн дээд хэмжээндээ ойртож байгааг статистик мэдээлэл харуулжээ. Тодруулбал, Альпийн нуруунд өнгөрсөн өвлөөс хойш зуны эхэн сард хоёр удаа халууны давалгаа болсон байна. Энэ халууны үеэр Альпийн нурууны хөлдөлтийн цэг далайн түвшнээс дээш 5184 метр өндөр байсан бол зуны ердийн улиралд хөлдөх цэг нь 3000-3500 метрийн хооронд байдаг аж.


Швейцарийн мөсөн голын мониторингийн агентлаг болох “GLAMOS” болон Брюселийн Чөлөөт их сургуулийн мэдээллээс үзэхэд, тус улсын Бернина нурууны хамгийн томд тооцогдох Мортрах мөсөн гол одоогийн байдлаар өдөр бүр 5 см орчим цас алдаж байгаа юм.


Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн ихэнх уул, нуруудын мөсөн голууд багасч байгаа боловч Альпийн нурууны мөсөн голууд илүү эмзэг байдаг байна. Учир нь эдгээр нь жижиг бөгөөд мөсөн бүрхүүл харьцангуй багатай аж.


Түүнчлэн Альпийн нуруунд агаарын температур 10 жил тутамд 0.3 градусаар дулаарч байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их байгаа юм.  

Холбоотой мэдээ