Цагдаа, Онцгой байдлын алба хаагчид хамтран арга хэмжээ явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-08-11 19:02:56

“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 10-31-ний өдрүүдэд зохион байгуулна.

2016 оны эхний хагас жилийн байдлаар Онцгой байдлын албан хаагчид зам тээврийн ослын 50 удаагийн дуудлагаар очиж үүрэг гүйцэтгэсэн байна.

Иймд болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Төв, орон нутгийн Онцгой байдлын газар хэлтсүүд уг арга хэмжээг орон нутгийнхаа Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг, Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлэх юм байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ