ХӨВСГӨЛ: Азарганы уралдаанд Булган аймгийн С.Гал-Эрдэнийн нандин хонгор түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-07-30 20:20:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг үүсэн байгуулагдсаны түүхт  90, 91 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаанд  70 гаруй азарга уралдлаа.

Тус уралдаанд   Булган аймгийн Гурван булаг  сумын залуу уяач  С.Гал-Эрдэнийн нандин хонгор түрүүлж, Шинэ-Идэр сумын аймгийн алдарт уяач Л.Төмөрбаатарын хүрэн халзан аман хүзүүдэж, 


Рашаант сумын  аймгийн алдарт уяач Ц.Амарсанаагийн хээр гуравт,  Тосонцэнгэл сумын  аймгийн алдарт уяач  Ц.Мягмардоржийн хул дөрөвт,  Архангай аймгийн Хайрхан сумын харьяат залуу уяач Г.Буянхишигийн хонгор азарга айргийн тавд хурдаллаа.



Холбоотой мэдээ