Залуус уригдсан ерөнхий боловсролын сургуулиуддаа багшилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-02 09:17:52
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Teach for Mongolia fellowship 2022-2024 хөтөлбөрийн зуны сургалт амжилттай өндөрлөлөө.


Teach for Mongolia хөтөлбөр нь энэ жил анхны элсэлтээ авч хөдөө орон нутагт багшилж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах хүсэл эрмэлзэлтэй залуусыг сонгон шалгаруулсан билээ. 


Эдгээр залуус нь шинэ хичээлийн жилээс эхлэн аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулиудад багшлах бөгөөд Teach for Mongolia, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хамтран зохион байгуулсан зуны сургалтаа амжилттай төгслөө. Тус сургалтаар багшлахуйн суурь ур чадвар, онолын мэдлэг хийгээд манлайлал, хувь хүний хөгжлийн хичээлүүд орсон.


Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Teach for Mongolia-ийн ТУЗ-ийн гишүүд, Боловсролын ерөнхий газар болоод Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн төлөөлөл оролцож хөтөлбөрт хамрагдаж буй залуусын цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Тун удахгүй уригдсан ерөнхий боловсролын сургуулиудаа залуус зорин очно.

Холбоотой мэдээ