ДАРХАН-УУЛ: Говил уулын бунхант булшыг хашаажууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хонгор сумын нутагт орших Говил уулын ар бэлээс Сяньби улсын хаад, язгууртны бунхат булш олдсон. Уг судалгааг Улаанбаатар их сургуулийн архелогийн тэнхимийн профессорын хоёрдугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг малтан судалсан юм.
Энэ
жилийн малтлага, судалгааны ажил дуусгавар болохтой зэрэгтэй аймгийн засаг
дарга Б.Азжаргал тухайн орчмыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч,
хашаажуулах ажлыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу төр хувийн хэвшлийн
түншлэлийн хүрээнд Хонгор сумын Р.Болорсайхан захиралтай "Газар
өгөөж" ХХК 4-5 га талбайг өөрийн хөрөнгөөр хашаажуулж дуусгажээ.
Ташрамд Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан
ховор олдвор бөгөөд Сяньбигийн үеийн хаад, язгууртнууд хамгийн том
хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог юм.



