Вануату улсад 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНПОРТ-ВИЛА. /VOA/. Номхон далайн өмнөд хэсэгт орших арлын улс болох Вануату-д өнөө өглөө 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэн энэ тухай мэдэгдлээ.
Газар хөдлөлтийн улмаас хохирол учирсан болон хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл байхгүй байна.
Өнгөрсөн оны 10 болон 11 дүгээр сард тус улсад мөн ийм хэмжээний хүчтэй газар хөдөлсөн ч хохирол учирч, хүний амь эрсдээгүй юм.
Өнөө өглөөний газар хөдлөлтийн гүн нь 10 орчим км байсан байна.
Г.Доржханд