ӨНӨӨДӨР: "Сүүн зам" бүжгийн наадмын талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-15 06:38:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 15-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт "Эх, нярай, эмэгтэйчүүдийн төв II"-т Япон улсын засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт Хөгжлийн төлөвлөлтийн техник хамтын ажиллагааны хүрээнд КОВИД-19 -ийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд түргэн тусламжийн машин гардуулна. Утас: 99991630, 99957994

11.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын нийт авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос үнийн өсөлтийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт Улаанбаатар дахь "Русский дом"-д Олон улсын хүүхдийн төв “Артек”-д амарсан охид, “Манжерок” наадам, «Евразия Global» чуулганы оролцогч, «Ах дүүгийн барилдлагатай Красноярск, Улаанбаатар» уралдааны ялагч нар Россотрудничество агентлагийн «Здравствуй, Россия!» хөтөлбөрийн хүрээнд томоохон төслүүдэд амжилттай оролцсон талаар мэдээлнэ.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд "Сүүн зам" бүжгийн наадам Улаанбаатар хотноо болох талаар НАЖГ, тус наадмын зохион байгуулах баг хэвлэлийн хурал хийнэ.

"Оюуны наадам 2022"-ын өнөөдрийн хөтөлбөр:



Холбоотой мэдээ