"Цэвэр агаар-эрүүл амьдрал" марафон болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batsaikhan@montsame.mn
2015-10-03 13:30:29

“Цэвэр агаар эрүүл амьдрал” уриан дор олон нийтийг хамарсан марафон гүйлтийн тэмцээний нээлт өнөөдөр өглөө 09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, МУБИС, Спортын төв ордны гаднах талбайд болов. 

Бүх нийтийн марафон нь иргэд, аж ахуйн нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хамгаалах сэтгэлгээг бий болгох, хүн бүр эрүүл чийрэг амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой.  Марафон гүйлтийн тэмцээнд нийтдээ  5000 орчим иргэн оролцож байна.

Бага, дунд, идэр насны ангиллаар болж буй гүйлтэд хөгжлийн бэрхшээлтэй 60 гаруй иргэн оролцож буйгаараа онцлог хэмээн зохион байгуулагчид хэллээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд