Улаанбаатар хотод халдварын 71, орон нутагт 80 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 151
тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 71 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгийн хувьд нийт найман аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын тохиолдол батлагдсан.
Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын
тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 973 272-д хүрлээ. Мөн сүүлийн 24 цагт 1303
хүн эдгэрчээ.
Манай улсын хэмжээнд уг өвчнөөр нийт 2124 хүн эндээд байна.