Энэ сарын 27-ноос ирэх сарын 3-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-25 12:03:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар энэ сарын 27-ноос ирэх сарын 3-нд автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан автозамын хөдөлгөөнд оролцуулах болжээ.


Тодруулбал, энэ сарын 27, 29, 31 болон ирэх сарын 2-нд улсын дугаар нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно. Харин энэ сарын 28, 30 болон ирэх сарын 1, 3-нд улсын дугаар нь тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомшиныг хөдөлгөөнд оролцуулах юм. Үүнээс хойш автомашины улсын дугаарын хязгаарлалт өмнөх зохицуулалтад шилжих аж.


Ташрамд дурдахад, ноднин мөн үед хоногт 418 825 автомашин хөдөлгөөнд оролцож байсан бол энэ жил 443 мянга хүрэх тооцоолол гарсан байна. Энэ нь тэг зогсолт болох эрсдэл үүсгэж буй тул энэхүү шийдвэрийг гаргаж байгаа аж.



Холбоотой мэдээ