2015 оны мисс өнөөдөр тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batsaikhan@montsame.mn
2015-10-03 14:23:44

Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулсаар 12 дахь жилдээ тасралтгүй болж буй "Miss Mongolia" наадмын энэ жилийн шилдэг оролцогч буюу  "2015 оны Мисс" өнөөдөр тодорно. 

Манай орны өнцөг булун бүрээс шалгарсан эхний давааны шилдгүүд хэдийнээ тодорч өнгөрсөн өдрүүдэд "Мисс фото", "Мисс спорт", "Мисс оюунлаг", "Мисс авъяас", "Мисс модель", "Мисс бикини" зэрэг үндсэн төрлийн шалгаруулалтаа амжилттай зохион байгуулжээ.

Өнөөдөр "Тусгаар тогтнолын ордонд 14 цагаас шилдгийн шилдэг 11 оролцогч дотроос "Тэргүүн мисс", "Дэд мисс" болон гуравдугаар  байрын эзнийг  тодруулах юм байна. Тэргүүн миссээр шалгарсан монголын сайхан бүсгүй маань олон улсын тэмцээнд оролцох эрхийг хүртэх юм. Сайхан бүсгүй шалгаруулах гала тоглолтыг цаг алдалгүй  Тусгаар тогтнолын ордонд  ирж үзээрэй.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд