ДАРХАН-УУЛ: Төрийн албан хаагчдад хоёр цагийн чөлөө олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-31 18:24:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан аймгийн Засаг дарга Б.Азжаргал бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг, даалгавар өгчээ.

Тодруулбал “Хүүхэд хамгааллын жил-2022” хүрээнд 2-5 настай болон нэгдүгээр ангид элсэн орж буй хүүхэдтэй албан хаагчдад өглөө, өдөр хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх үеэр хоёр цагийн чөлөө олгохыг үүрэг болгожээ. Ингэснээр хүүхдээ хайрлаж, хамгаалж, сонсож, дэмжье уриаг хэвшүүлэх аж. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, аливаа хэлбэрийн хүчирхийллийг 102, 107, 108 дугаарт мэдээлэх зурагт хуудсыг цахим хуудсаар иргэдэд хүргэж байна.

Холбоотой мэдээ