Ангарагт зориулсан робот бүтээх 1 сая долларын шагналтай тэмцээн зарлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН. /Sputnik/. Ангараг гараг руу явах экспедицийн сансрын нисгэгчдэд тусдах роботууд бүтээх зорилго бүхий 1 сая долларын шагналтай тэмцээнд оролцох багуудыг НАСА өчигдрөөс бүртгэж эхэллээ.
НАСА-гийн мэдэгдэлд “Ангараг дээр шороон шуурга болсон тохиолдолд үүссэн сөрөг үр дагаврыг шийдвэрлэх, харилцаа холбооны төхөөрөмжийн долгионыг тааруулах, нарны эрчим хүч хураах төхөөрөмжийг засварлах зэрэг асуудлыг шийдвэрлэж чадахуйц робот бидэнд хэрэгтэй байна” гэжээ.
Тэмцээний ялагчдыг 2017 оны зургадугаар сард тодруулах аж.
Г.Доржханд