М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн ДАШТ-ий хамгийн хүнд жинд мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-09-17 02:45:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сербийн нийслэл Белград хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-д хүчээ сорьсон ОУХМ М.Лхагвагэрэл аваргын алтан медалийн төлөө Туркийн алдарт бөх Таха Акгюльтэй хүч үзэж 6:2-оор хожигдож, мөнгөн медаль хүртлээ.

 

Энэ удаагийн ДАШТ-д М.Лхагвагэрэл 1/8 финалд 2021 оны Исламын орнуудын наадмын хүрэл медальт бөх Узбекистаны Хасанбой Рахимовтой барилдах байсан ч Хасанбой гэмтсэн учраас гарч барилдаагүй. Тэрбээр шөвгийн наймд 2021 оны Ази тивийн аварга Казахстаны Олег Болтиныг ялж, хагас шигшээд Гүржийн Гено Петриашвилитай таарсан юм. М.Лхагвадорж 2021 оны Ослогийн ДАШТ-д түүнд ялагдсан бол энэ удаад Белградын дэвжээн дээр 4:2-оор ялснаар, 2021 оны ДАШТ-ий хүрэл медалиа ийнхүү мөнгөн медаль болгон хувиргаж чадлаа.

 

Энэ жил 32 настай Таха Акгюль нь "Рио-2016" олимпын аварга, Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга (Ташкент-2014, Лас-Вегас-2015), ДАШТ-ий хос мөнгөн медальт (Париж-2017, Нур-Султан-2019), хос хүрэл медальт (Будапешт-2013, Осло-2021), 2015 оны Европын наадмын аварга, Европын 8 удаагийн аварга (2012, 2013, 2014, 2017, 2018, 2019, 2021, 2022) алдартай бөх.

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Холбоотой мэдээ