Д.Отгондалай олимпийн хүрэл медалиа гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-08-17 11:23:42

“Рио 2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын боксын 60 кг-ийн жингийн аварга өнөөдөр тодорч, медаль гардуулах ёслол болж Монголын боксчин Д.Отгондалай олимпийн хүрэл медалиа гардлаа.

Энэ жинд Бразилийн боксчин Робсон Кончейчао Францын тамирчин Софиан Умихаг 3:0 гэсэн харьцаагаар ялж Рио-гийн олимпийн аваргын алтан медалийн эзэн болов.

Монгол Улсын тамирчдаас олимпийн медаль хүртсэн 26 дахь тамирчин болсон олимпийн хүрэл медальт Д.Отгондалай нь монгол боксчдоос олимпийн медаль хүртсэн 7 дахь /Н.Энхбат /1988 он/, Н.Баярсайхан /1992 он/, Н.Бадар-Ууган, П.Сэрдамба /хоёулаа 2008 он/, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт /хоёулаа 2012 он/ / тамирчнаар ийнхүү тодорлоо.

      

Д.Өлзий

Холбоотой мэдээ