АРХАНГАЙ: "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" үйл ажиллагааг зохион байгуулав

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-09-19 16:08:12

Архангай /МОНЦАМЭ/. "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" үйл ажиллагааг энэ сарын 16, 18-ны өдөр соёлын байгууллагууд тус бүр дээр зохион байгууллаа.


Номын баярын нээлтийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дахь "Тамир" кино театрт зохион байгуулсан бол гадаа талбайд "Номтой гудамж" өртөөг ажиллуулж, бяцхан номын худалдаа болсон юм.


Мөн зохиолч-уншигчдын уулзалтыг зохион байгуулсан ба Монгол Улсын гавъяат багш, хүүхдийн элч, хөгжмийн зохиолч Соронзонболдын Батболд, МЗЭ-ийн гишүүн, хүүхдийн зохиолч П.Наранбаатар нарын сонирхолтой илтгэл, сургалт боллоо.

Эл өдөр утга зохиолын "Хан тамир" нэгдлийн гишүүн, залуу яруу найрагч Д.Түвшинцэцэгийн "Сургааль шиг амьдралгүй яахав" шинэ номын нээлт аймгийн Нийтийн номын сангийн байранд боллоо.

Энэ сарын 18-ны өдөр "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан уралдаан тэмцээнүүдийн шилдгүүдийг шалгаруулж, шагналыг гардуулсан юм.


"Номтой гудамж" өртөөнд,

1-р байрт Жаргалант сумын ЕБС

2-р байрт Эрдэнэбулган сумын 5-р сургууль


"Эрдмийн хөтөч" багш нарын дундах тэмцээнд

1-р байрт Жаргалант сумын ЕБС

2-р байрт Эрдэнэбулган сумын 3-р сургууль

3-р байрт Цэнхэр сумын ЕБС


"Хэрвээ би зохиолч байсан бол .... !" эх зохиох уралдаанд

1-р байрт Чулуут сумын 9б ангийн сурагч Ж.Ганжалам

2-р байрт Хотонт сумын 8а ангийн сурагч О.Цэвэлмаа

3-р байрт Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургуулийн 7а ангийн сурагч Б.Тэмүүлэн нар шалгарсан юм.


Уншсан номын тухай эргэцүүлэл видео бичлэгийн уралдааны 1 байрт Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Сарангоо шалгарсан байна.

Хүүхдүүдийн танин мэдэхүйн болон зарим нэг уран зохиолын ном эрэлттэй байсан тухай "Номын гудамж"-д оролцсон хүүхдүүд дурдаж байв.