БНСУ, Японы Гадаад хэргийн сайд нар уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. БНСУ, Японы Гадаад хэргийн сайд АНУ-ын Нью-Йорк
хотноо даваа гарагт хоёр талын уулзалт хийжээ. Хоёр орны удирдагчид НҮБ-ын
Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд дээд хэмжээний хэлэлцээ хийж магадгүй
талаар мэдээлэл гараад байгаа энэ үед талууд ийнхүү уулзсан байна.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса нар 50 минут үргэлжилсэн яриа хэлэлцээнийхээ үеэр түүхэн маргааны улмаас сэв суугаад буй хоёр талын харилцаа тэргүүтэй харилцсан сонирхсон асуудлуудын талаар хэлэлцсэн байна.
Талууд 1910-1945
онд Японы колоничлолын үед албадан хөдөлмөрийн хохирогчдод нөхөн
олговор олгохтой холбоотой ээдрээтэй асуудлын талаар санал солилцсон гэж Гадаад
хэргийн яамны төлөөлөгч мэдээлжээ. Пак Жиний хувьд зохицуулах
шаардлагатай байгаа хоёр талын асуудлыг зохицуулахад хүчин чармайлт гаргахыг
Токиод уриалсан байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой энэ долоо хоногт Нью-Йоркт дээд хэмжээний уулзалт хийж магадгүй байгаа юм. Энэ нь хоёр орны удирдагчдын сүүлийн гурван жил орчмын хугацаан дахь анхны дээд хэмжээний уулзалт болно.