СҮХБААТАР: Засаг дарга М.Идэрбат сумдад ажиллаж байна

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-22 09:34:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сумдын нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах хүрээнд жил бүрийн энэ үед аймгийн удирдлагуудаар ахлуулсан ажлын багууд сумдад ажилладаг.


Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын багийн албан томилолт Халзан сумаас эхэллээ. Сумдын төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан, иргэдийн санал хүсэлтийг сонсож тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгч байна.

 

Соёлын төв, сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Халзан-Дулаан ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалт түүний үр дүн гээд салбар салбарын ажилтай танилцаж буй. Үүнтэй холбоотойгоор ажлын багийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын орлогч, ИТХ-ын төлөөлөгч Г.Мөнхзаяа, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Баянмөнх, аймгийн Засаг даргын зөвлөх Э.Энхжаргал, БШУГ-ын дарга Л.Байгалмаа, ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Энхжин, ХХҮГ-ын Захиргаа хяналтын хэлтсийн дарга М.Мөнхзул, ЭМГ-ын дарга П.Болормаа, Мал эмнэлгийн газрын дарга М.Молорчимэг, ЭМДХ-ийн дарга Ч.Тамираа, Хүнс хөдөө аж ахуйн албаны дарга Б.Мөнхбаяр нар ажиллаж байна.

Ажлын баг 9 дүгээр сарын 26-ныг хүртэл Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан суманд ажиллана.

 

Холбоотой мэдээ