ДУНДГОВЬ:Улсын аварга шалгаруулах хүүхдийн олон төрөлт тэмцээнд 8 аймгийн 10 баг оролцов

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-22 12:18:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Спортын мастер Р.Дэндэвийн нэрэмжит 2022 оны Улсын аварга шалгаруулах хүүхдийн олон төрөлт тэмцээнийг Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд зохион байгуулав.  


Тус тэмцээнд Дорнод, Хөвсгөл, Өвөрхангай, Увс, Хэнтий, Архангай, Дархан-Уул, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайнцагаан сум зэрэг аймаг сумдаас ирсэн 10 гаруй баг тамирчин оролцлоо.


Боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, спортын мастер Р.Дэндэв багшийн нэрэмжит тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Үндэсний олимпын академийн ерөнхийлөгч, Монгол Улсын гавъяат багш, доктор, профессор Ч.Зоригтбаатар, Хөнгөн атлетикийн болон улсын хэмжээний мастер, спортын төв дунд сургуулийн багш Л.Сумьяа, аймгийн Засаг даргын орлогч А.Анхбаяр, Эрдэнэдалай сумын Засаг дарга Б.Лхагвамандал, , аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар нар оролцжээ.


Тус тэмцээний төрөлд уртын харайлт (эрэгтэй, эмэгтэй төрөл), бөөрөнцөг шидэлт (эрэгтэй, эмэгтэй төрөл), 60 метрийн гүйлт (эрэгтэй, эмэгтэй төрөл), 600 метрийн гүйлт (эрэгтэй, эмэгтэй төрөл), буухиа тэмцээн багтаж, багууд хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.


Буухиа тэмцээнд Дорнод аймгийн баг түрүүлж, Хөвсгөл аймаг, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын баг удаалжээ.


Тэмцээний бусад төрөлд:

 

Эрэгтэй төрөл

Эмэгтэй төрөл

Уртын харайлт

1-р байр

Ц.Цэрэннадмид (Эрдэнэдалай сум)

М.Бүжин (Дорнод аймаг)

2-р байр

С.Идэрхүү (Дорнод аймаг)

Г.Номин-Эрдэнэ (Дархан-Уул аймаг)

3-р байр

А.Болд-Эрдэнэ (Дорнод аймаг)

Б.Түмэнхишиг (Хөвсгөл аймаг)

Бөөрөнцөг шидэлт

1-р байр

Ө.Шинэбаяр (Өвөрхангай аймаг)

Б.Нандин-Эрдэнэ (Хэнтий аймаг)

2-р байр

П.Батмөрөн (Хөвсгөл аймаг)

Ц.Индра (Хэнтий аймаг)

3-р байр

Э.Амьдрал (Дундговь аймаг)

Б.Буянхишиг (Хөвсгөл аймаг)

60 метрийн гүйлт

1-р байр

Ц.Цэрэнжамц (Эрдэнэдалай сум)

Ж.Цээсүрэн  (Увс аймаг)

2-р байр

Б.Эрдэнэтулга (Дархан-Уул аймаг)

С.Маралмаа (Дорнод аймаг)

3-р байр

Г.Даваабаяр (Увс аймаг)

Э.Булганчимэг (Архангай аймаг)

60 метрийн гүйлт

1-р байр

С.Идэрхүү (Дорнод аймаг)

Б.Түмэнхишиг (Хөвсгөл аймаг)

2-р байр

О.Цогбадрах (Эрдэнэдалай сум)

Т.Цэрэнбадам (Эрдэнэдалай сум)

3-р байр

Ц.Цэрэнжамц (Эрдэнэдалай сум)

Д.Болортунгалаг (Хөвсгөл аймаг)

 

Монгол Улсын хөнгөн атлетикийн спортын мастер Рашжанчивын Дэндэв 1963 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. Тэрээр 1977 оноос эхлэн Бүрхэдийн Гунгаадаш багшийн удирдлагад хөнгөн атлетикийн дугуйлангаар хичээллэж, улс, аймгийн чанартай тэмцээнүүдэд удаа дараалан амжилттай оролцож, 1994 онд хөнгөн атлетикийн гүйлтийн төрлөөр Спортын мастерын болзол хангажээ.


1986-1994 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн дунд сургуульд багш, 1994 оноос Эрдэнэдалай сумын сургуульд багшилж байгаа аж. Боловсролын байгууллагад 36 дахь жилдээ багшилж, олон шавь, тамирчид, спортын дэд мастер, спортын мастеруудыг бэлтгэн гаргажээ. 

Холбоотой мэдээ