ӨВӨРХАНГАЙ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1512 зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-25 12:13:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд 45880 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 80.6 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Бүртгэгдсэн зөрчлөөс Хөдөлгөөний аюулгүй байдлыг журам зөрчсөн зөрчил буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1512 зөрчил илэрчээ. Тиймээс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Жолооч танд зөвлөе” хяналт, шалгалтын ажлыг Арвайхээр суманд зохион байгууллаа.


Жолоочдын дунд хамгаалах бүс, малгай хэрэглээгүй, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаагүй зөрчил дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Иймээс жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, зам тээврийн осол, зөрчил, болзошгүй эрсдэлээс зорчигчийн болон өөрийн аюулгүй байдлыг ханган дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. 

Холбоотой мэдээ