“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 193 орноос 74 дүгээр байрт оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-29 17:47:58
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2022 онд 193 орноос 74 дүгээр байрт оржээ.


Монгол Улсын хувьд НҮБ-ын гишүүн 193 орноос 2018 онд 92-р байрт, 2020 онд мөн 92-р байрт орж байсан бол 2022 онд 74-р байрт жагсаж 18 байраар урагшилсан байна.


Цахим үйлчилгээний индекс (Online service index) 2020 онд 0.5294 байсан бол 2022 онд 0.6263 болж өсжээ.


Эх сурвалж: https://desapublications.un.org/.../Web%20version%20E... 

Холбоотой мэдээ