ДУНДГОВЬ: 500 ахмадад хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-30 17:56:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан “Ахмадын баяр-2022” нэгдсэн үйл ажиллагааг анх удаа зохион байгуулж, 500 ахмадад хүндэтгэл илэрхийлэв.

Тус аймаг 2022 оныг "Хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, энэхүү ажлын хүрээнд улс, аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, нийгмийн бүхий л салбарт хөдөлмөрлөж явсан ахмадуудаа тус үйл ажиллагаанд оролцуулжээ.

Тус аймгийн Ахмадын хорооноос энэ жил түүхэн номоо хэвлүүлж, байгууллагынхаа үе үеийн удирдлага, идэвхтэн сонгуультнуудын амьдрал, ажлын арга туршлагыг эмхэтгэн залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж, “Ахмадаа дээдэлье” сүлд дуутай болжээ.

Мөн Өндөршил сумын Ахмадын хороо 2021 оны ажлаараа “Улсын тэргүүний Ахмадын хороо” болж, Эрдэнэдалай, Адаацаг сумын Ахмадын хороо аймагтаа тэргүүлсэн амжилт гаргасан байна. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат баярын үйл ажиллагааны үеэр Ахмадын байгууллагын дээрх амжилтыг онцолж, нийт ахмадууддаа баяр хүргэн гарын бэлэг гардуулжээ. 

Холбоотой мэдээ