ДОРНОД: Халхгол, Баяндун суманд ойжуулалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-05 08:49:14

Дорнод /МОНЦАМЭ/. Халхгол, Баян-Уул сумын сум дундын ойн анги болон "Гэрэл сэтгэмж" ОНӨААТҮГ-ын агропаркт 610 сая төгрөгийн өртөг бүхий ойжуулалтын тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө.


Тодруулбал, нэг ойн ангид 25 болон 90 морины хүчтэй тракторууд, анжис, модны нүх ухагч техникүүд, хаврын тариалалтад нэн хэрэгцээтэй үрсэлтгээний машинууд хуваарилж байгаа юм.  


Баян-Уул сумын газар нутагт аймгийн нийт ойн нөөцийн 70 гаруй хувь бий. Тус сум дахь ойн анги нь хойд сумд буюу Чулуунхороот, Дашбалбар, Баяндун, Цагаан-Овоод арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Харин энэ жил Халхгол суманд ойн анги шинээр байгуулаад байна.


"Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сумдад тоног төхөөрөмжөөс гадна боловсон хүчний асуудал тулгамдаж байгааг энэ үеэр хэлж байлаа. Тиймээс аймаг орон нутаг цаашид ойн мэргэжилтнүүдийг "Нутгийн ирээдүй" төсөлд хамруулан бэлтгэх зэргээр бүхий л боломж нөхцөлөөр дэмжинэ гэдгээ хэлсэн юм.

Холбоотой мэдээ