Ззам тээврийн ослоос сэргийлэх ажлыг сургууль цэцэрлэгтэй хамтран хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-19 17:09:38

Сүхбаатар аймгийн хэмжээнд сүүлийн 2 сарын байдлаар гурван хүүхэд зам тээврийн осолд өртөж хүнд хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтжээ.

Иймд аймгийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах / ХАБХ/ тасгаас санаачлан 2016-2017 оны хичээлийн шинэ жилийг угтаж гарч болзошгүй зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг сургууль цэцэрлэгийн удирдлагуудтай хамтран хийж эхлээд байгаа талаар ХАБХ тасгийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Уранбор мэдээллээ.

Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13-р зүйлийн 13,27дахь хэсэгт заасан эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хуулийн заалттай. Үүний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2013 оны 10-р сарын 28-ны өдөр батлагдсан School police эргүүлийн ажиллах журмын хэрэгжилтийг идэвхжүүлэн сургууль цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгчээ. Мөн сургуулиудад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөл байгуулж үйл ажиллагааг нь идэвхжүүлэн ажиллахыг зөвлөсөн байна.

 

Т. Одончимэг

Холбоотой мэдээ