Чингис хааны музейг нээж, төрийн 9 хөлт цагаан тугийг зална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-11 06:13:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 11-нд болох үйл явдлын тойм:


Төрийн ордонд: УИХ-ын Нийгмийн бодлого, Төсөв, Аюулгүй байдал гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороод хуралдана.


09.00 цагт Blue sky зочид буудалд Монголын шүүгчдийн холбоо, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран "Шүүгч ба олон нийт" хэлэлцүүлэг болно.


09.30 цагт “Блю Скай” зочид буудалд АНУ-ын Холбооны шүүгч Жэймс Винн “Шүүгч ба олон нийт” нээлттэй хэлэлцүүлэгт илтгэл тавина.


09.30 цагт МҮХАҮТ-аас “Хүнд суртлын индекс-2022” судалгааны дүнг танилцуулна.


11.00 цагт ЗТХЯ-нд сайд С.Бямбацогт агаарын тээвэрлэгчдийг дэмжих, нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийн тарифыг бууруулах талаар агаарын тээврийн компаниудтай хамтран мэдээлэл хийнэ. Утас:88057167


11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Буриадын сан”, “Холун хатны үрс” ТББ-аас ОХУ-аас ирж буй халимаг, буриадуудад туслах аян эхлүүлэх талаар мэдээлэл хийнэ.


11.40 цагт Чингис хаан, хаад язгууртны музейг албан ёсоор нээж, төрийн есөн хөлт цагаан тугийг зална.


12:00 цагт Иргэн Ч.Мөнхбаярыг БНХАУ хилээ хаахад хүргэсэн гэж буруутгасан тухай өмгөөлөгчид нь мэдээлэл хийнэ.


НҮБ-ын Хүүхдийн сан, Цахим хөгжил, харилцаа холбооны яам,ХНХЯ хамтран “Технологийн салбар дахь охидын манлайлал” хэлэлцүүлэг зохион байгуулна.



 

Холбоотой мэдээ