СЭЛЭНГЭ:Сэлэнгэ аймаг 2022 оны намрын тариалалтаараа 24 сая 95189 ширхэг тарьц, суулгацыг бэлтгээд байна

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2022-10-10 18:07:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг нийлүүлэгч аймаг болно гэдгээ аймгийн Засаг дарга зарласан байгаа. Энэ ч үүднээс тус аймаг 2022 оны намрын тариалалтаараа 24 сая 95189 ширхэг тарьц, суулгацыг мод үржүүлгийн газрууддаа тариалаад байна.  

 

Дээрх тарьц суулгацуудыг Сэлэнгэ аймгийн 96 иргэн, нөхөрлөл, ААН-үүд худалдаанд гаргахаар ийн бэлтгэжээ.   

 

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Ивцэг ой” БГБН нь 2-9 настай хайлаас, долоогоно, тэхийн шээг, шар хуайс, голт бор, улиас, нарс зэрэг 29200 ширхэг тарьцийг 5000-10000 төгрөгөөр,

-“Өргөн Сэлэнгэ” ХХК 1-12 настай нарс, агч хайлаас, улиас, бургас, голт бор, тавилгана, шар хуайс зэрэг 123500 ш тарьцийг 1000-10000 төгрөгөөр,

-“Бүргэдэй өнөр булаг” хоршоо 1-3 настай бургас, үхрийн нүдний 5300 ширэхг тарьцийг 2000-4000 төгрөгөөр,

-“ББСД” Ойн анги 3 настай хайлаас, улиасны 31000 ш тарьц, суулгацыг 15000 төгрөгөөр,

-“Ойн хүрэм” ХХК 1-3 настай, нарс, агч, голт бор, нарс, чацаргана, шинэс, шар хуайс, бургасны 647000 ширхэг суулгацыг 1500-5000 төгрөгөөр санал болгож байгаа аж.  

 

Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд үйл ажиллагаагаа явуулж буй “Хаан жимс” ХХК 2-3 настай чацарганы 8500 ширхэг суулгацыг 4000-15000 төгрөгөөр, тус сумын иргэн Б.Ганбат 2 настай, үхрийн нүд, интоор, алтлан үхрийн нүдны 12000 ширхэг суулгацыг 5000 төгрөгөөр, иргэн Д.Гантулга 2-3 настай, үхрийн нүд, чацарганы 36000 ширхэг суулгацыг 5000 төгрөгөөр тус тус худалдаанд гаргахад бэлэн болгожээ. 



Холбоотой мэдээ