Швейцарт нүүрээ халхлахыг хориглосон журмыг зөрчвөл мөнгөн дүнгээр торгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-17 10:33:19

БЕРН. /Al Jazeera/. Швейцарын Засгийн газар нүүрээ халхлахыг хориглосон хуулийг зөрчсөн иргэнийг 1000 швейцар франк хүртэлх мөнгөн дүнгээр торгох хуулийн төслийг Парламентад лхагва гарагт өргөн барьжээ.


Засгийн газраас өмнөх онд "Бурка хориг" буюу нүүрээ халхлахыг хориглох тухай бүх нийтийн санал асуулга явуулж байсан юм. Тухайн санал асуулгад оролцсон иргэдийн 51.2 хувь дэмжиж байсан ч исламын шашныг үзэн ядсан, хүйсээр ялгаварлан гадуурхсан гэсэн шүүмжлэлд өртөж байсан.


Тус улсын Засгийн газраас хийсэн мэдэгдэлд өгүүлснээр, нүүрээ халхлахыг хориглосон нь олон нийтийн аюулгүй байдал, дэг журмыг хангах зорилготой ажээ. Шийтгэлийг нэн тэргүүнд тавихгүй гэдгийг онцолсон байна.

Холбоотой мэдээ