Улсын хэмжээнд 313.7 мянган га талбайд уринш бэлтгээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны мэдээгээр энэ оны энэ сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 313.7 мянган га талбайд уринш боловсруулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 35.4 (12.7 хувь) мянган га-гаар нэмэгджээ.
Улсын
хэмжээнд энэ сарын 1-ний
байдлаар 166 мянган тн үр тариа, 173.5 мянган тн төмс, 88.2 мянган тн хүнсний
ногоо, 54.4 мянган тн таримал тэжээл хурааж, 555.6 мянган тн хадлан, 9.8 мянган
тн гар тэжээл бэлтгэсэн байна. Энэ
хэмжээг өмнөх оны мөн үеийнхтэй
харьцуулахад хураасан таримал тэжээл 8.7 (13.8 хувь) мянган тонн,
бэлтгэсэн гар тэжээл 2.6 (20.9 хувь)
тонноор багасаж, харин
бэлтгэсэн хадлан 74.9 (15.6 хувь)
мянган тн, хураасан төмс 51.4 (42.1
хувь) мянган тн, үр тариа 38 (29.7 хувь) мянган тн, хүнсний ногоо 18.5 (26.6 хувь) мянган тонноор нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хороо
мэдээлэв.
Булган, Дархан-Уул, Дорнод, Төв, Сэлэнгэ аймагт хураасан үр
тарианы 6.9-42.2 хувийг, Өвөрхангай, Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт нийт
төмсний 2.1-67.9 хувийг, Хэнтий, Орхон, Дархан-Уул, Төв, Ховд, Сэлэнгэ аймагт
хүнсний ногооны 3-36.4 хувийг хураажээ.