ӨВӨРХАНГАЙ: Ирэх онд 300 га талбайгаас 30 мянган м3 мод бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-18 11:03:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2023 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг 300 га талбайгаас 30 мянган шоо метр мод байхаар төлөвлөж байна.

Өвөрхангай аймагт ойн сан бүхий Бат-Өлзий, Хужирт, Уянга, Зүүнбаян-Улаан, Хархорин гэх таван сум байх бөгөөд ойн цэвэрлэгээ, арчилгаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэглээ болон түлшинд зориулан мод бэлтгэх юм.


Аймгийн ой бүхий 27294 га талбайд 311390 м3 хатсан мод, 256430 м3 унанги модны нөөц байгааг модлогийн чанар муудахаас өмнө хэрэглээнд ашиглах, ойг цэвэрлэх шаардлагатай байгаа талаар БОАЖГ-аас мэдээллээ. Уг асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэн батлах аж. 

Холбоотой мэдээ