Н.Ундрахбаяр самбо бөхийн сурагчдын Дэлхийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-19 12:09:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самбо бөхийн өсвөр үе, залуучууд, сурагчдын ДАШТ Армений нийслэл Ереван хотноо болж шилдгүүдээ шалгарууллаа.

 

Монголын тамирчин Наранбаярын Ундрахбаяр ДАШТ-ий өсвөр үе, сурагчдын ангилалд хүч, ур чадвараа сорин барилдаж алт, мөнгөн медаль хүртэв. Спортын төв сургуулийн 11 а ангийн сурагч Н.Ундрахбаяр сурагчдын ангиллын 44 кг-д алт, өсвөр үеийн 47 кг-д мөнгөн медаль авсан юм. Ингэснээр ДАШТ-ий сурагчдын ангилалд түрүүлсэн Монголын анхны самбоч болж, түүхэн амжилт гаргалаа.

 

Энэ жилийн Азийн аваргаас хүрэл медаль Н.Ундрахбаяр 2016 оноос хойш жүдо, самбо бөхөөр хичээллэж байгаа. Самбо бөхийн улсын аваргын хоёр мөнгө, хоёр хүрэл, Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээний нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай. Дархан-Уул аймгийн гурван удаагийн аварга, 2017 оны Төвийн бүсийн шилдэг тамирчин, дотоодын тэмцээний 20 гаруй медаль хүртээд байгаа аж.



Холбоотой мэдээ