Уулын дугуйн тивийн АШТ-д даунхилл төрлөөр Г.Чингүүн анхны медальтан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-21 16:35:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д болж байгаа уулын дугуйн Ази тивийн АШТ-ий “Downhill” төрлийн “Junior” буюу 17-18 насны ангилалд Ганзоригийн Чингүүн хүрэл медалийн эзэн болжээ.

 

Уулын дугуйн спортын даунхилл төрлөөр Монголын анхны медальтан болж Монгол улсын далбааг мандууллаа.


Монголын Даунхиллчид анхныхаа Улсын аваргыг 2018 оноос зохион явуулж, 2020 онд анх удаа Тайландад болсон уулын дугуйн Азийн АШТ-д амжилттай оролцож байсан юм. Уулын дугуйн даунхилл төрлийг Монголд хөгжүүлэхийн төлөө 2014 оноос зүтгэж байгаа “Downhill Mongolia” клубийн тэргүүн Б.Отгондаваа болон багийн хамт олонд Монголын дугуйн холбооноос талархал илэрхийлж амжилт хүслээ.


Ташрамд дуулгахад, Даунхиллийн Elite ангилалд уралдах байсан манай шилдэг тамирчин, Улсын 2 удаагийн аварга спортын мастер О.Төгсбаярын виз гараагүйгээс тус тэмцээнд оролцож чадаагүй байна.








Холбоотой мэдээ