Сумо бөхийн Кюүшюү башёгийн Банцүкэ гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-31 11:58:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Фүкүокад ирэх сарын 13-нд эхлэх мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээний банцүкэ /барилдах сумочдын нэрс болон эрэмбэ/ өнөөдөр /2022.10.31/ гарсан байна.

 

Энэхүү Кюүшюү башёд хүчээ сорин барилдах бөхчүүдийн талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнийн тоймлосон тодруулга мэдээллийг хүргэе.

 

Намрын тэмцээнд кадобан барилдаж, 11 унасан Митакэүми Озэки цолоо алдаж, баруун жигүүрийн Сэкивакэд буулаа. Ичиножёо А.Ичинноров Комүсүби цолноос бууж Маэгаширагийн хоёрт, Миторюү Б.Төрболд дээд зиндаанаас жюүрёод унасан байна.

 

Өнгөрсөн тэмцээний аварга Тамаваши Б.Мөнх-Оргил Комүсүби болж, санякүд дэвшсэн хамгийн ахмад бөхийн рекордын гуравт бичигдлээ.

 

Манай Азүмарюү С.Тодбилэг 4 тэмцээний дараа дээд зиндаанд эргэн ирлээ. Санякү буюу Сэкивакэ, Комүсүби дээр 7 бөх байгаа нь 48 жилийн дараа болж байгаа явдал юм байна.

 

"Такасаго" дэвжээний Асановака коронавирусний халдварын улмаас Намрын тэмцээнд барилдаагүй. Урьд нь ковидоор өнжсөн бөхчүүдийн банцүкэг хэвээр үлдээж байсан ч энэ удаад гэмтэлтэй адилхан авч үздэг болсны улмаас Асановака макүшитад уналаа. Озэки асан Асанояма макүшитагийн 4-т бичигдэж, ирэх тэмцээнд жюүрёод дэвшиж, цалинтайгаа дахин залгах бололцоотой болжээ.

 

"Исэгахама" дэвжээний Атамифүжи дээд зиндаанд гарч ирснээр тус дэвжээ макүүчид 6 бөхтэй боллоо. Хамгийн сүүлд "Мүсашигава" дэвжээ 2004 оны Хаврын тэмцээнд дээд зиндаанд 6 бөх барилдуулж байв.

 

ОХУ-ын Тувагийн монгол бөх Роога хэмээх А.Амарсанаа жюүрёод дэвшиж, цолтой бөх боллоо. Тэрээр "Фүтагояма" дэвжээг 2018 онд озкэи асан Миябияма тусад нь авч гарснаас хойш анхных нь сэкитори, ОХУ-ын сумочдоос 2012 оны Амүрү хэмээх Ивановоос хойш төрсөн цолтон болж байгаа юм.

 

Роога А.Амарсанаа бол ОХУ-ын уугуул монгол бөх. 23 настай. 184 см өндөр, 146 кг жинтэй. Тэр монгол аав, тува ээжтэй бөгөөд өвөө Валерий Араптан нь Тувагийн хуреш бөхийн аварга хүн юм. Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол түүнийг "Тувагийн анхны мэргэжлийн сумоч" гэж нэрлэж байсан билээ. А.Амарсанаа 14 нас хүртлээ Тувад амьдарсан. Дараа нь Монголд ирж, “Хакүхо цом” сонирхогчдын сүмогийн тэмцээнд орж байжээ. Ингээд мэргэжлийн сүмод барилдаж байсан манай бөх Китакасүга М.Цолмонбаярын зуучлалаар Японы Тоттори Жёохокү сургуульд элсэн, Японы ахлах сургуулиудын ёкозүна болж байв.

 

 

 

 

Ирэх 11 дүгээр сарын тэмцээний банцүкэд 43 дэвжээний 606 бөх бичигдсэн нь өмнөх башёгоос 15 бөх цөөрчээ. Хамгийн олон бөхтэй нь 27 бөхтэй Коконоэ дэвжээ.

 

Манай Миторюүгийн "Нишикидо" дэвжээ ганц сумочтой хэвээр. Гэхдээ энэ дэвжээ бүх бөх нь 100 хувь сэкитори гэсэн  өвөрмөц амжилттай.

 

Кюүшюү башё банцүкэ

 

 

Ёкозүна Тэрүнофүжи

 

Такакэйшёо Озэки Шёодай

 

Вакатакакагэ Сэкивакэ Хоошёорюү

 

Сэкивакэ Митакэүми

 

Тамаваши Комүсүби Кирибаяма

 

Тобизарү Комүсүби Дайэйшёо

 

Такаясү Маэгашира-1 Котоновака

 

Мэйсэй М-2 Ичиножёо

 

Үра М-3 Мидорифүжи

 

Вакамотохарү М-4 Саданоүми

 

Хокүтофүжи М-5 Нишикифүжи

 

Нишикиги М-6 Рюүдэн

 

Эндо М-7 Миёогирюү

 

Такарафүжи М-8 Точиношин

 

Таканошёо М-9 Аби

 

Аойяма М-10 Чиёошёома

 

Ооношёо М-11 Котошёохо

 

Котоэко М-12 Чиёотайрюү

 

Окиноүми М-13 Оохо

 

Ичиямамото М-14 Азүмарюү

 

Кагаяки М-15 Атамифүжи

 

Тэрүцүёоши М-16 Хирадоүми

 

 

МОНГОЛ БӨХЧҮҮД

 

Жюүрёо

 

Б-3 Миторюү Б.Төрболд

 

З-6 Хокүсэйхо Э.Даваанинж

 

Б-9 Дайшёохо Ч.Шижирбаяр

 

Б-12 Оошёоүма П.Дэлгэрбаяр

 

Макүшита

 

З-9 Дэванорюү Т.Тэмүүлэн

 

З-12 Хокүтэнкай Г.Сүхбат

 

З-23 Тамашёохо Э.Энхманлай

 

Б-39 Хокүтомарү Н.Чинзориг

 

З-45 Араүма Б.Төртогтох

 

Санданмэ

 

Б-2 Токисоүма Б.Анхбаяр

 

Б-7 Саданохикари Д.Наранцогт

 

Б-21Котокэнрюү Г.Билгүүн

Холбоотой мэдээ