Энтони Блинкен, Ван И нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-31 12:05:24

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ва И-тэй ням гарагт утсаар ярьжээ. Тэд хоёр улс хоорондын яриа хэлэлцээ, Украин, Хаити улсуудын байдлын талаар ярилцсан байна.


“Төрийн нарийн бичгийн дарга харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгах, АНУ, БНХАУ-ын хооронд хариуцлагатай харилцаа бий болгох шаардлагатай байгаа талаар ярилцлаа. Үүнээс гадна, Э.Блинкен "дэлхийн аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлын үүднээс Украины эсрэг өдөөсөн ОХУ-ын дайны асуудлыг хөндсөн” гэж Төрийн департаментын мэдээлэлд дурджээ. 


Америкийн гадаад бодлогын байгууллагын тэргүүн мөн Хаити улсын байдлыг хөндөж, "Хаитигийн ард түмнийг дэмжих зохион байгуулалттай үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай" байгааг мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ