“АйВиКо” эмийн үйлдвэрт Киргизийн ЭМЯ-ны төлөөлөгчид зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-08-23 11:50:06

Олон улсын болон Монгол Улсын №01 GMP батламжит АйВиКо тарилгын эмийн үйлдвэрт Бүгд Найрамдах Киргиз Улсын ЭМЯ-ны төлөөлөгчид зочлов.

Тухайлбал тус улсын ЭМЯ-ны Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга ноён Акматов Руслан Орозбаевич, “Батыр-Жол” эмийн компанийн захирал Батырбеков Жыргалбек Жолчуевич нар тарилгын эмийн үйлдвэрийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцсан байна.

Их Британи, Австрали, Тайвань, БНСУ, Монгол улсын хамтарсан хөрөнгө оруулалттай “АйВиКо” тарилгын эмийн үйлдвэр нь 2005 онд байгуулагдсан. Тус үйлдвэр нь Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн “Чанарын хяналтын лаборатори” нь MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлага ханган итгэмжлэгдсэн лабораторитой. Мөн 2013 онд олон улсын эмийн үйлдвэрлэлийн “GMP” батламж олгох CERTIPHARM эрх бүхий байгууллага нь тус үйлдвэрт олон улсын “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ын шаардлагыг хангасан GMP-ийн гэрчилгээг олгосон байна.

Мөн 2014 онд ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр “АйВиКо” тарилгын эмийн үйлдвэр нь “Эмийн үйлдвэрт тавих ерөнхий шаардлага” MNS 5524:2014 стандартыг хангасан тул Эрүүл мэндийн сайдын 2015 онд Монгол Улсын анхны  үндэсний “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/ гэрчилгээг авсан юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ