СЭЛЭНГЭ: Эмч, мэргэжилтнүүдийг ажлын байрнаасаа хөгжиж, сурах боломжийг бүрдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-03 15:02:47

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Мэдлэгтэй, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, тэр дундаа орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлж өгөх нь бидний эрхэм зорилго хэмээн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хэлэв.


Ийм ч учраас Сэлэнгэ аймаг АШУҮИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд шаардлагатай эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх. Одоогийн байгаа боловсон хүчнээ мэргэшүүлэн сургах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Дээрх ажлын эхний шат болох Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийг ажлын байрнаасаа хөгжиж, сурах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал Нэгдсэн эмнэлгийн 5 их эмч, 1 эмнэлгийн дунд мэргэжилтний сургалтын төлбөрийг аймаг хариуцан магистрт сургахаар боллоо. 

Холбоотой мэдээ