ӨНӨӨДӨР: Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-11 05:51:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр болох үйл явдлын тойм:


-Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


09.00-17.00 цагт: АШУҮИС-ийн төв байранд залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэлтогоот-2022эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9909-9435

10.00 цагт: “Блью Скай” зочид буудалд Улаанбаатар хот анх удаа Хотын стандарт”-тай болж, өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан "Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн"-ийг зохион байгуулна Утас: 9903-7310, 9976-3656.

10.00 цагт: Монголын Үндэсний музейгээс “Боловсрол олон нийтийн хөтөлбөр”-өөр дамжуулан танхимын бус сургалт явуулж байна. Өнөөдөр ЕБС-ийн 5-аас дээш ангийн сурагчдад Монголын уламжлалт цагаан идээ ааруул, аарцыг хэрхэн хийдэг талаар ойлголт, мэдлэг өгөх сургалт болно. 

11.00 цагт: БХЯ, Офицеруудын ордонд Батлан хамгаалахын төв архив 5 төрлийн лавлагааг төрийн И-Монгол системд нэвтрүүлж буй талаар мэдээлнэ. 8609-4455.

11.00 цагт Театрын музейд "Хүрэн халзан хуур” музейн сан хөмрөг болон өвлөн уламжлагч нарт хадгалагдаж буй хуурын үзэсгэлэн, “Алтай” хамлагийн тоглолт болно.

11.40 цагт: “Тайж палас”-ын “Бодэса Арт” галерейд “Эзэн Чингис хаан урлагт” дүрслэх урлагийн үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 9950-4845.

 12.00 цагт: ХӨСҮТ-өөс ковидын шинэ хувилбарын эмнэлзүй, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, шинэ хувилбарын тархалт, томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлнэ. Утас 9979-7227.

13.00 цагт: МУБИС-д “Амьдрах ухааны боловсрол” хичээлийн танхимын нээлттэй.

14.00 цагт: ШУТИС-д Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний 30 дугаар хурал болно. Утас: 8906-2620.


-"Улаанбаатар-2023” зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хорооноос Монголын спортын хороодтой Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.





Холбоотой мэдээ