Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төр, захиргааны ажилтан, албан хаагч болон цар тахлын үед ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн, Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал
М.Говьсайхан ярихдаа, “Нийслэлийн айл
өрхүүдийн 208 мянга гаруй нь
гэр хороололд амьдардаг. Эдгээр
өрхийн 87.4 хувь нь орон сууцанд орох хүсэлтэйгээ илэрхийлсэн. Иргэд оронсууц авахад урьдчилгаа төлбөргүй,
ипотекийн зээлийн нөхцөл хангахгүй, тогтмол орлогогүй шалтгаан бий. Тиймээс НОСК нь 2022-2023 онд 15 жилийн
хугацаатай, 8 хувийн хүүтэй, 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан
үнэт цаас гаргаж, Монголбанканд
худалдахаар төлөвлөсөн. Нийслэлийн
төр захиргааны байгууллагын ажилтнуудаас гадна цар тахлын эрсдэлтэй нөхцөлд
ажиллаж, ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн хувийн хэвшлийн 450 орчим
ажилтан, албан хаагчийг хөнгөлөлттэй орон сууцаар хангахаар төлөвлөж байгаа” гэлээ.
Хөтөлбөр хэрэгжүүлэхдээ шинээр орон сууц барихгүй, зах зээлд бэлэн байгаа орон сууцаас худалдан авч, иргэдийг оруулах аж. Хэлэлцэж буй асуудлаар төсөв эдийн засгийн хороо 450 орон сууцанд хамрагдах хувийн хэвшил8 төрийн албан хаагчдын тоог тодорхой болгох, НОСК-той ижил төрлийн үйл ажиллагаа явуулах охин компани байгуулах шаардлагатай эсэхnau эргэн харах зэрэг саналыг гаргав.
Төлөөлөгчид хэлэлцэж буй асуудлыг дэмжиж байгаагаа
илэрхийлээд, төсөл зорилтот иргэддээ хүрэх, алсын дүүргийн иргэдийг хамруулах,
бодит үр дүн хэзээ гарах зэргийг
тодрууллаа. Тухайлбал төлөөлөгч Б.Нэргүй “Төсөлд алслагдсан 3 дүүргийг түлхүү хамруулах, орон сууцны бодлогыг
чөлөөлөх шаардлагатай. Нийслэлээс
хэрэгжүүлж буй дахин
төлөвлөлт зэрэг орон сууцны бодлогын шийдэлтэй энэ асуудлыг уялдуулах нь үр дүнтэй” гэсэн бол Д.Гантулга “50
тэрбум төгрөгөөр баталгаажсан орон
сууцны хөтөлбөрийг нээлттэй шударга явуулахад анхаарах нь чухал. Арилжааны банкыг энэ харилцаанд оруулах шаардлагатай. Эрсдэл үүрэлцэх
талаасаа ч банкны тогтолцоонд түшиглэх нь зөв”хэмээлээ.
Төлөөлөгч Б.Сүхбаатар Монголбанкны бодлогын хүү өссөн эрсдэл
байгааг дурдаад, НОСК иргэдийн сонгох байр, байршлыг нэр
заахгүй, өөрсдөө сонгоно. Зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх
орон сууцанд хамруулах журмын дагуу шалгаруулна. Орон сууцны үнийн өсөлтийг харгалзан
зээлийн босго 120 сая төгрөг байхаар хэлэлцсэн. Төлөөлөгчид НОСК-йн харьяа охин компани байгуулж, хөрөнгөөр баталгаажсан үнэт
цаас гаргахыг олонх дэмжин шийдлээ.