АРХАНГАЙ: Гурван сумын халдварт өвчний тохиолдол аймгийн дунджаас дээгүүр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-22 10:48:50

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний 10 сарын байдлаар 5440 хүн халдварт өвчнөөр өвчилжээ. Сумдаар авч үзвэл, Өлзийтөд 754, Тариатад 829, Эрдэнэбулган суманд 1254 халдарт өвчний тохиолдол гарсан нь аймгийн дунджаас дээгүүр байна. Бусад суманд аймгийн дунджаас доогуур байна.


Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 93.5 хувь нь коронавирусний халдвараар, 4.7 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр, 1.8 хувь нь бусад халдварт өвчнөөр өвчилсөн тухай ЭМГ-аас мэдээллээ.


Халдварт өвчний гаралт өнгөрсөн оны мөн үеийнхээс 5983 (52.4%)-аар буурсан нь ковид-19 цар тахлаас шалтгаалсан аж. 


Аймагт оны эхний 10 сарын байдлаар эмнэлгийн байгууллагууд 5
51 ор, амбулаторийн 101 их эмчтэйгээр хүн амд үйлчилж, давхардсан тоогоор 288.4 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсний 93.1 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 16.4 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж гаргасан байна.


Төрөхийн улмаас эндсэн эхийн эндэгдэл гараагүй, 1-5 насны хүүхдийн эндэгдэл 4, нялхсын буюу  нэг хүртэлх насны хүүхдийн нас баралт 13 гарчээ.

Холбоотой мэдээ