“Бидний бахархал” төсөл 2022-2023 оны хооронд хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-25 13:58:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” болон Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд “Бидний бахархал” төсөл хэрэгжиж байна.


Төсөл нь тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, эх орон болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалах, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг хүүхэд, залууст ойлгуулж, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилготой бөгөөд нийслэл, орон нутагт 2022-2023 оны хооронд хэрэгжих юм.


Төслийн хүрээнд төр, нийгэм, цэргийн ахмад зүтгэлтнүүд, эрдэмтэн, судлаачид тусгаар тогтнолын үнэ цэнэ, эх оронч байхын утга учрыг таниулсан лекц уншиж байна. Мөн өвөг дээдсийн баатарлаг үйлс, эх орноо хайрлан хамгаалах, үндэсний эв нэгдлийг хангахад чиглэсэн төр, засгийн бодлого, төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагуудын үндэсний аюулгүй байдлыг хангах, даян дэлхийн энхийн төлөөх үйл ажиллагааг сурталчлан таниулах сургалт, сурталчилгаа, соёл, урлаг, спортын цогц арга хэмжээ зохиож байна.

Холбоотой мэдээ