ӨНӨӨДӨР: "Эрдэнэс Тавантолгой" компаниас мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-01 06:11:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болох үйл явдлын тойм:


09.30 цагт: МУИС-ийн номын санд Хүнсний хангамжсэдвээр хэлэлцүүлэг болно.

 

09.00-18.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, иргэний нийгмийн зарим байгууллагатай хамтран 2012-2022 онд хэрэгжүүлсэн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас: 9910-9723.


11.00 цагт: “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн байранд Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийнэ. Утас: 8888-9578.


11.00 цагт: АН-аас “4/11 Мэдээллийн цаг АН-ын удирдлага тус намын нөхцөл байдал болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлнэ.


11.00 цагт: нийслэлийн Хангарди” ордонд Нийслэлийн АН-ын бүлэг төсвийн зарцуулалтын талаар мэдээлнэ.

 

12.00 цагт Төрийн ордонд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно.


13:00 цагт: ШУА-д нэрт толь зүйч эрдэмтэн Ядамжавын Цэвэлийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Хэл зохиол судлал 2022" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9979-4324, 9952-2000.


13.30 цагт: “Миллиниум плаза” зочид буудалд эрчим хүчний хэмнэлттэй, амины ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгчдийн хамтарсан “Ногоон барилгын боломж ба шийдэл-2022” үйл ажиллагаа болно. 


-Эрчим хүчний салбарт үзүүлж буй олон улсын хямралын нөлөө хэлэлцүүлэгтэй.



Холбоотой мэдээ