Өчигдөр 69 хүнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-12-06 10:27:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 69 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс найман тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 42 нь нийслэлд, 27 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 993 774-д хүрэв.  Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 135 хүн эндээд байна.

Холбоотой мэдээ