СЭЛЭНГЭ: Бидний бахархал төслийн нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-06 18:06:05

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх "Бидний бахархал" төслийн нээлт өнөөдөр Сэлэнгэ аймагт боллоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй эл төслийн үйл ажиллагааг "Монгол хурандаа нийгэмлэгээс зохион байгуулж байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хотод болсон энэхүү үйл ажиллагаанд аймгийн Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сурагчид оролцлоо. Төслийн нээлтийн хүрээнд дээрх оролцогчдод лeкц танилцуулга хийлээ.

 

"Монгол хурандаа нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын гавьяат багш, доктор профессор хурандаа Ч.Баатар уулзалтыг нээлээ. Уулзалтын хүрээнд бэлтгэл хурандаа Л.Амарсайхан "Эх оронч үзэл, түүний төлөвшил", “Эх орончдын баатарлаг үйлс, уламжлал, бэлтгэл хурандаа Д.Мөнхбат Тусгаар тогтнол-эрх чөлөөний үнэ цэнэ сэдвээр видео танилцуулгатай лекц уншлаа.

 

Мөн Монгол цэргийн музейн ажилтан, бэлтгэл дэд хурандаа Л.Гантөмөр "Түүх өгүүлэхүй" үзэсгэлэнг дэлгэн үзүүлж, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин ахлах ахлагч Б.Гончиг, ахлагч Г.Доржханд нар ая дууны мялаалга өргөлөө.

 

Уг төслийн үйл ажиллагаа цаашид хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан, Мандал, Баянгол суманд тус тус үргэлжлүүлэн зохион байгуулах ажээ.



Холбоотой мэдээ