Монголбанкны 2021 оны жилийн тайланг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-07 08:31:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын зургаан байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.


Эдийн засгийн байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тус тус хуралдаж, холбогдох хууль тогтоолын төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм. Тухайлбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,  Монголбанкны 2021 оны жилийн тайлан, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 91 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг хэлэлцэх аж.


Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг, Мал эмнэлгийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тус тус хуралдана.





Холбоотой мэдээ