Нууцын зэрэглэлээс гаргасан "Эрдэнэс Тавантолгой"-н 9 гэрээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-12-09 15:46:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдөр болсон ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж буй 9 төсөлтэй холбоотой гэрээг нууцын зэрэглэлээс гарган, ил тод болгох шийдвэр гаргасан юм.


“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас дээрх гэрээнүүдийг мэдээллээ. 
Үүнд:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам”, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-нд байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 13-нд байгуулсан Нүүрс нийлүүлэх ЭТТ-2019/784, BI-TTGS-CONT-0003 тоот гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт;
  • "Монголын төмөр зам" ТӨХК, Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын хооронд 2019 оны 06 дугаар сарын 12-нд байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх АГГ-н/1901 н/387 тоот гэрээ,
  • "Монголын төмөр зам" ТӨХК, УБТЗ ХНН-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 05-нд байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр, хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх АГГ-20/21-20/06 ОГ/20/042 тоот гэрээ,
  • “Эрдэнэс Тавантолгой ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 28-нд байгуулсан Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ2022/497, ТТЗ-МН22/02 тоот гэрээ;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөрзам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК- хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Богдхан төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ/487, ТТЗ-МН22/01, BI-BBR-CONT-0002 тоот гэрээ;
  • “Эрдэнэс Тавантолгой ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-нд байгуулсан Нүүрс нийлүүлэх МН-ЭТТ-2022/488, BI-BBR-CONT-0003 тоот гэрээ;
  • “Эрдэнэс Тавантолгой ХК “Набсан”, “Тэргүүн инвест”, “Эс энд Эй трэйд”, “Бридж констракшн, “ЧММ”, “Сан” ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 28-нд байгуулсан Загийн усны хоолойн гүний усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх усны хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36, ЭТТ-2022/37 тоот гэрээ;
  • “Эрдэнэс Тавантолгой ХК, “Элгэн” ХХК, “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх Н-ЭТТ-2022/946 тоот гэрээ багтаж байна.
Холбоотой мэдээ