Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-26 19:34:17

Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах хуулийн төслийн хүрээнд УИХ дахь АН-ын бүлэг нээлттэй хэлэлцүүлэг явуулах болжээ.

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа. Уг асуудлаар УИХ-ын АН-ын бүлэг нээлттэй хуралдаан хийж хэлэлцэх болсон байна.

Хэлэлцүүлэгт хүний эрхийн  байгууллагуудыг урьж оролцуулан, санал дүгнэлтийг нь сонсох бөгөөд хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй явуулах аж. Нээлттэй хуралдаан энэ сарын 29-ний даваа гарагт 10:00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис”  хаан танхимд болох юм байна.

Н.Туяа

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ